Тоглолт
Бямба, 9 сарын 7

X - Rose студио захирал, ММУНХ - ны ерөнхийлөгч

Т. Буд Т. Буд нь Т. Цэнд - Аюуш багш дээр “ Тэнцвэр” ийн төрлөөр сурсан. 1992 оноос “ Хос акробат “ ын үзүүлбэр тоглож, циркийн жүжигчин болох гараагаа эхэлсэн бөгөөд Сандалтай Тэнцвэрийн үзүүлбэр гаргаж, Тэмээтэй акробат зэрэг циркийн олон уран бүтээлд оролцон тоглосон байна. 2005 оноос багшийнхаа ажлыг уламжлан авч, Уран нугаралт - Тэнцвэрийн сургалтыг явуулж ирсэн. X- Rose студиог үүсгэн байгуулсан. Т. Будын сургасан сурагчид хилийн чанадад, түүний дотор Нарны Циркийн шоунуудад амжилттай оролцон тоглосон. Тэд олон улсын циркчдийн тэмцээний Гран При, алт, мөнгө, хүрэл медал, цомуудын эзэн юм. Т. Буд 2022 онд МУМХ г үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. МУН- ын ЧУ- ын тоглолын хөтөлбөрт X- Rose студиогийн авъаслаг сурагчид оролцох болно.

Х. Эрдэнэчимэг Х. Эрдэнэчимэг нь 1984 онд циркийн сургууль төгсч, улсын циркт акробатын жүжигчнээр ажилласан. Улсын циркт ажиллах хугацаандаа акробат үсрэлтийн олон сайхан уран бүтээлд гоцлон тоглож байсан авъаслаг жүжигчин юм. Х. Эрдэнэчимэг Америкийн Ringling Brothers and Barnum & Bailey” циркт ирж ажиллахын өмнө гадаадын олон хотуудаар явж тоглосон юм.Тэрээр АНУ ын Миннесота хотын “ Juventas” циркийн сургуульд 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд “ Мандухай” хамтлаг байгуулж, Миннесота хот хавийн үзэгчдэд жил болгон тоглодог заншилтай болжээ. Мандухайн хамтлаг, Монголын хөдөө, орон нутагт гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд сурталчлах зорилгын үүднээс, сүүлийн 10 жилд эх орондоо аялан үнэгүй тоглолтууд хийж байна. Х. Эрдэнэчимэг багш, энэ тоглолтонд Juventas циркийн сургуулийн арваад сурагчидтай оролцож байна.

Moco Ayumi Moco Ayumi, 2006 - 2008 онуудад Монголын циркийн сургуульд уран нугаралтаар суралцсан анхны Япон сурагч юм. 2009 онд Японд уран нугаралтын сургалт явуулж байгаад, 2015 онд “ Нугара” уран нугаралтын студиог нээн ажиллуулсан. Энэ студиод уран нугаралтын сургалтаар хичээллэх хүсэлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд сургалт явуулж байна. Тус студио нь сурагчдын тоглолтууд зохион байгуулж явуулахаас гадна, сурагчид нь янз бүрийн шоу, эвентүүдэд оролцон тоглодог. МУН- ын 2- р ЧУ ын тоглолтонд “ Нугара” студиогийн 4 сурагчид оролцох гэж байгаад бид баяртай байна.

Honoka Shimizu - Contortion studio "Nugara" - Japan

X-Rose - сурагчид

Алиалагч - Мандах-Оргил

Р. Мандах Оргил 1977 онд циркийн сургууль акробатын мэргэжлээр төгссөн. Циркт ажиллах хугацаандаа, алиагчийн мэргэжилд чадамгай суралцаж, монголын нэртэй алиагч нартай хамтран , акробат, амьтны төрлийг хослуулан инээдмийн үзүүлбэр тоглож байсан чадварлаг жүжигчин юм.

Trapez - Alexandra Holland

"Аватар" - Монгол Циркийн Хөгжлийн Төв

Агаарын охид - Прамид

Ролик - Циркийн сургуулийн сурагчид

Цагираг - Modern Circus

Хүн сарнай студио - Б. Баярцэцэг, Б. Эгшиглэн

Sadie Orozco - Mongolian Contortion Center - San Francisco

Удган мод - Эрдэнэс

Тоглолт
Ням, 9 сарын 8

Б. Туул Б. Туул Циркийн сургууль төгсч, 1982 онд циркт акробатын жүжигчнээр орсноос хойш олон сайхан уран бүтээлүүд дээр ажилласан байна. Энэ хугацаанд АНУ ын ах дүү Ринглигийн цирк зэрэг, гадаадын олон орны циркүүдэд тоглолт хийж явсан. 2003 оноос ХБК ийн циркийн ангид багшилж, олон арван уран бүтээлүүд дээр ажиллаж, авъаслаг жүжигчдийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулсан ахмад багшийн нэг юм.

Ц. Цогт-Очир Ц. Цогт-Очир нь 2000 онд Циркийн сургуулийг акробатын мэргэжлээр төгссөн. Улсын циркт ажиллаж байх хугацаандаа акробат үсрэлтийн олон үзүүлбэрт тоглон дотоод гадаадын орнуудаар аялж, 2002 онд Хятад улсын Ухань хотод болдог Олон улсын циркчдийн Тэмцээнд “Дээсээр наадагчид “ үзүүлбэрээр оролцон, мөнгөн медал хүртжээ. 2012 оноос Хөгжим Бүжгийн Коллежийн циркийн ангид, залуу циркчдийг бэлтгэн гаргахад авъас билгээ зориулан ажиллаж байгаа залуу багш нарын нэг юм.

К. Кевин К. Кевин 2007 онд Лас Вегаст ирж, Ж. Эрдэнэчимэг багш дээр уран нугаралт заалгасан. Уйгагүй их хөдөлмөрлөсний үр дүнд, мэргэжлийн уран нугараач тэнцвэрийн жүжигчин болох зорилгодоо хүрсэн. К. Кевин 2010 онд Нарны циркийн Кабарет шоунд оролцсоноос хойш, алдарт найруулагч Франко Драгоны “ Land of Legend” зэрэг циркийн болон энтертэймэнт шоунуудад тоглосон. Тэрээр, багшлах арга барилд, Ж. Эрдэнэчимэг багш дээр удаа дараа ирж суралцан, багш болж, New York хотын циркийн сургууль болон , Америкийн хотуудаар явж монголын уран нугаралтыг заан, энэ сайхан урлагийг сурталчилан дэлгэрүүлэхэд өөрийн авъас билгээ дайчлан ажилласан юм. МУН ын ЧУ ын тоглолтонд К. Кевин, сурагчидтайгаа хамтран бэлтгэсэн үзүүлбэрийг бид сонирхон үзэцгээх болно.

Цэцэгс төвийн - сурагчид

Олноор нугаралт - New York studio сурагчид

Агаарын кувик - Juventas Circus School Minnesota

Алчуур дээр нугаралт - Б. Ариунгоо

Japan Sotatoru - Contortion studio

Жонглёр - Циркийн сургуулийн сурагчид

Eva Lou - Mongolian Contortion Center - San Francisco

Yuuri Takeyasu - Japan

Агаарын усанд нугарагчид - Пирамид студиогийн сурагчид

Дээсээр тоглогчид - Циркийн сургуулийн сурагчид