Монголын уран нугараачдын хоёрдугаар чуулга уулзалт

МУНЧУ ын хүндэт зочин

Ж. Эрдэнэчимэг Б. Норовсамбуу (Төрийн шагналт, Ардын жүжигчин) нь 1959 оны 12 сарын 31 нд “ Ваартай уран нугаралт” үзүүлбэрээ тоглож эхэлсэн цагаас хойш амьдралынхаа бүхий л жилийг энэ сайхан урлагт зориулж, өнөөдрийг хүртэл монголын хүүхэд багачуудад уран нугаралт заасаар явна.Б. Норовсамбуугийн уран нугаралтын урлагт оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ. Монголын циркийн тавцан дээр, уран нугаралтын төрлөөр, өөрийн төрөлхийн авъас, тоглолтын уран чадвар, өө сэвгүй алдалгүй тоглолтоороо “ Од “ болон гялалзан гарч ирэн, залуу уран нугараачдын замыг гэрэлтүүлэн заасан, бидний бахархал болсон уран нугараач жүжигчин, багш билээ. Б. Норовсамбуу олон арван авъаслаг мэргэжлийн уран нугараачдыг төрүүлсэн ба сурагчид нь Олон Улсын Циркчдийн Тэмцээнээс удаа дарааллан тэргүүн байрны шагналуудыг хүртсэн юм. Монголын уран нугаралтын урын санг төгс төгөлдөр зохиомжтой, утга агуулга, тавилт, хувцасны загвар, хөгжмийн онцлог сонголттой, өвөрмөц уран бүтээлүүдээр баяжуулсан ба шинэ модерн урсгалыг уран нугаралтын үзүүлбэрт анх удаа найруулан тавьсан юм. 2000 онд Монголын ард түмэн Б. Норовсамбууг “ Зууны манлай циркийн жүжигчнээр тодруулсан юм.

МУНУЧУ ыг санаачлагч

Ж. Эрдэнэчимэг Ж. Эрдэнэчимэг (МУГЖ) нь уран нугаралтын мэргэжлээр 58 жил тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд мэргэжлийн жүжигчин, багш, дасгалжуулагч, зөвлөх багш, уран нугаралтын үзүүлбэрийн дизайн, найруулагч зэрэг ажлуудыг хийж иржээ. Канадын Нарны Циркт 20 жил ажиллсан ба чөлөөт цагаараа хүүхдүүд, болон насан хүрэгчдэд уран нугаралтын сургалтыг эхлүүлэн өнөөдрийг хуртэл зааж сургасаар явна. 2019 онд өөрийнхөө ажилласан олон жилийн мэдлэг туршлага, хүүхдүүд, насан хүрэгчидтэй уйгагүй ажиллаж олж авсан мэдээлэлдээ тулгуурлан “ УЯН” Монголын уран нугаралтын заах арга зүй номыг анх удаа хэвлүүлж гаргасан ба , 2020 онд англи хэл дээр хэвлэгдсэн. 2023 онд МУНЧУ ыг Лас Вегас хотод анх удаа санаачлан зохион байгуулсан.

МУНЧУ ын ерөнхий менежер

Б. Түмэндэлгэр Б. Түмэндэлгэр нь бага наснаасаа циркийн урлагаар сонирхон хичээллэж, улмаар циркийн төрлүүдийг чадамгай эзэмшин, олон арван уран бүтээлд хүчээ сорьсон мэргэжлийн жүжигчин болж, эх орныхоо болон дэлхийн орнуудад циркийн урлагийг толилуулж, олон улсын фестивал наадмуудад оролцон тоглосон. Тэрээр зөвхөн шилдэг мэргэжлийн жүжигчин болоод зогссонгүй, түүний хамт олныг удирдан зохион байгуулах чадвар, менежерын авъяас нь 2002- 2008 онд Улсын Циркт гадаад харилцааны мэргэжилтэн, 2008 -2010 онд Үндэсний АСА циркт гадаад харилцааны албаны дарга, 2010- 2018 онуудад Гайхамшигт Урлаг ХХК т тус тус ажиллаж байх үед тодорсон юм. Б. Түмэндэлгэр нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, LIPA ( Liverpool Performing Art Institute) Урлагийн менежмент тус тус суралцан төгссөн.

Хөтөлбөр

Баасан, 9 сарын 6

  • 09:30 - 11:00 - Нээлт

    "УЯН" уран нугаралтын заах арга зүйн номын талаар ярилцлага, хэлэлцүүлэг, мэргэжил дээшлүүлэх семинар хичээл, хот, хөдөөд ажиллаж байгаа уран нугаралтын багш, дасгалжуулагч багш нарт: (Б.Норовсамбуу, Ж.Эрдэнэчимэг, Л.Энхцэцэг)

    Гадаадын сурагчдад сургалт (Workshop): Багш Л. Оюунгэрэл, Б. Сэрчмаа, Н. Батцэрэн

    • Сунгалт, техник (заал 1)
    • Хүнд техник трюк (заал 2)
    • Трюкийн хоорондын холболт (заал 3)

    Б. ТүмэндэлгэрТөрийн Шагналт, Ардын жүжигчин Т. Цэнд Аюуш багшийн удирдлагын дор уран нугаралт суралцсан. Б. Сэрчмаа нь жүжигчин болох анхны алхамаа 1991 онд эхлүүлж байсан.Мэргэжлийн жүжигчин болсноос хойш дэлхий олон орнуудаар аялан тоглосон ба олон улсын тэмцээнээс шагнал хүртэж явжээ. 1998 oноос хойш АНУ ын Сан Франциско хотод суурьшсан ба тэрээр уг хотын Циркийн сургуульд уран нугаралтын багшаар ажиллаж, өөрийн гэсэн уран нугаралтын “ Mongolian Contortion Center “ нээн ажиллууллан, Америкийн олон арван сурагчдад монголын уран нугаралтын урлагийг зааж сурган, монгол гэсэн нэрийг өндөрт өргөж яваа манай авъаслаг уран нугараач жүжигчид, багш нарын нэг юм.

  • 11:00 - 12:00 - Асуулт - хариулт - ярилцлага

  • 12:00 - 13:00 - Завсарлага

  • 13:15 - 14:00 - "Хоёр гар дээр хэн удаан зогсож чадах вэ?" Тэмцээн

  • 16:00 - 18:00 - Сурагчдын тоглолтын сургууль

  • 18:00 - 21:00 - Уран Нугаралт - "Монголын үндэсний урлагийн нэг төлөөлөгч" Хэвлэлийн бага хурал эвент

Бямба, 9 сарын 7

МУНУЧУ ын уран сайханы удирдагч

Б.Янжинбилэг Б.Янжинбилэг 1973-1977 онд МУГЖ.А.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуульд суралцан Акробат үсрэлт,Тэнцвэрийн төрлөөр төгссөн. 47 жил циркийн урлагт ажиллаж байна. 1992-1999 оноос Хөгжим бүжгийн коллеж, Швейцар улсын Star-Light Circus, Америк-н Smircus -Circus-д Үсрэлт, Нугаралтын багшаар ажиллаж байсан. 2010 онд Pyramid School of circus Arts - Studio үүсгэн байгуулан Уран нугаралт, Агаарын гимнастик, жонглёр-н төрлөөр сургалт явуулж байна. Pyramid studio- 2017 ond Өсвөрийн Циркчдийн тэмцээнд Ойдог бөмбөгтэй Жонглёр- 2 байр Мөнгөн Унага - 2019 онд Тэнцвэр Агаарын даавуу -1 байр Алтан Унага -2022 онд Нугаралт Агаарын даавууны хослол номер - Grand-Pri шагнал 2023 онд Авьяаслаг Монголчууд Show-нд Дэд байр (Агаарын Шоо, Pentagon, Remin Усан дотор уран нүгаралт үзүүлбэр).

МУНУЧУ ын ерөнхий найруулагч

Ю. Гэрэлбаатар Ю. Гэрэлбаатар нь 1996 онд ХБК ийн дэргэдэх циркийн ангид орж суралцан, 2000 онд “ Шидэлттэй акробат” үзүүбэрээр диплом хамгаалж, улсын циркт жүжигчин болох анхны гараа нь эхэлсэн. 5 жил ажиллах хугацаандаа циркийн шинэ үзүүлбэрүүдэд амжилттай оролцож, Олон Улсын циркчдийн тэмцээнээс удаа дараа шагналууд хүртэж байжээ. 2005 онд Москва хотын Театр Урлагийн Дээд Сургуульд суралцан найруулагчийн мэргэжил эзэмшин 2010 онд төгсөж ирснээс хойш, Монголын циркт хүүхдийн сэдэвт циркчилсэн “ Жуманжи”, “ Шилдэг мод” зэрэг хөтөлбөрүүдийг өөрийн шинэлэг арга барилаар баяжуулан тавьсан авъаслаг зулуу найруулагч юм.

  • 09:00 - 10:00 - Сурагчдад жүжиглэлт, дүр бүтээх уран чадварын хичээл

    • Д. Зоригт /найруулагч/ (заал 1)
    • Багш Л. Оюунгэрэл (заал 2)

    Д. ЗоригтД. Зоригт нь 1972 онд Москва хотын Цирк Эстрадын дунд сургуульд 4 жил суралцан, акробатын төрлөөр дипломоо хамгаалж, улсын циркийн жүигчин болж байсан.Циркийн олон үзүүлбэрүүдэд амжилттай тоглосон. 1980 онд Москва хотын ТУДС ийн найруулагчийн ангид суралцан 1986 онд төгсчээ. 1986 -1992 онд Улсын циркт ерөнхий найруулагч, 1993 -1996 онд “ Шандас” циркт захирал, 1996 -1997 онд Монголын Үндэсний Телевизийн “ Соёл Эрдэнэ” редакцид зэрэгт найруулагчаар ажиллаж байхдаа, олон сайхан шинэлэг сэдвүүд санаачлан түүнийгээ уран бүтээлч сэтгэлгээр баяжуулан гайхамшигт бүтээлүүдийг туурвисан ба өнөөдрийг хүртэл мэргэжлийн ажлаа хийж яваа бидний бахархал болсон найруулагч юм.Тэрээр” Монгол Циркийн Товчоон”,” Монгол Цирк хувьчлалаас хойшхи он жилүүд” номын зохиогч бөгөөд, “ Циркийн урлагийн тухай 5 цуврал баримтат киноны найруулагчаар ажиласан юм.

  • 10:15 - 11:00 - Техникийн болон гадаадын сурагчдад сургалт

    • Техникийн зөв сургалт - Л. Энхцэцэг (заал 1)
    • Гадаадын сурагчдад сургалт /Техник, трюк/ - Багш Б. Сэрчмаа (заал 2)
  • 11:15 - 12:00 - Гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх

    • Д.Нарангуа ("О" шоу)
    • Гадаадын сурагчдад сургалт /Хүнд техник трюк/ - Л. Энхцэцэг
  • 12:00 - 13:00 - Завсарлага

  • 13:15 - 13:50 - "Хөлөө сугандаа хавчуулж хэдэн удаа суниаж чадах вэ?" Тэмцээн

  • 17:00 - 17:30 - МУНЧУ ын албан ёсны нээлтийн ажиллагаа

  • 17:30 - 20:00 - Сурагчдын Гала тоглолт

Ням, 9 сарын 8

  • 09:00 - 10:00 - Акро Иога - Н.Батцэрэн

  • 10:15 - 11:00 - Хүн бүрийн бие мах бодийн уян хатан чанарыг хадгалан, эрүүл саруул явахад хамгийн чухал үндэс болох үе мөч бүрийн хөдөлгөөнийг идэвхижүүлсэн, Монголын уран нугаралтын “ УЯН “ бие халаалтын энгийн болон эхэн шатны сунгалтын дасгалуудыг энгийн хүмүүст зааж сургах нь : (Ж. Эрдэнэчимэг)

  • 11:15 - 12:00 - Тусгай мэргэжлийн аюулгүйн даатгал

  • 12:00 - 13:00 - Завсарлага

  • 13:15 - 13:50 - "Нэг гар дээр хэн удаан зогсож чадах вэ?" Тэмцээн

  • 17:00 - 20:00 - Сурагчдын Гала тоглолт. Чуулгын хаалтын ажиллагаа.